Бидний тухай

Монголын жижиг дунд бизнес эрхлэгчдийн амжилтад хувь нэмэр оруулж буй платформ

Алсын хараа

Монголын жижиг , дунд бизнесүүдийг ухаалаг хамтын ажиллагаагаар өсгөж, дэлхийд өрсөлдөх шинэ үеийн бизнесийн экосистемийг бий болгоно.

Уриа: Бизнесээ ганцаараа биш, хамтын хүчээр томруул!

Стратегийн зорилго

Стартап, жижиг дунд бизнес, хөрөнгө оруулагч, медиа болон технологийн байгууллагуудыг холбосон хамтын өсөлтөд суурилсан экосистем (community-based growth ecosystem) бүрдүүлж, үнэ цэнийг хамтдаа бүтээх, бодит бизнесийн боломжийг бий болгох.

Үндсэн Үнэт Зүйлс

Бидний үйл ажиллагааны үндэс суурь болсон үнэт зүйлс

Trust & Collaboration

Хамтын үнэ цэн дээр суурилна

Innovation & Execution

Бодит үйлдэл болон үр дүнг эрхэмлэнэ

Impact & Sustainability

Бизнесийн урт хугацааны үнэ цэнийг бүтээнэ

Стратеги

Стратегийн 3 Тулгуур

Бидний үйл ажиллагааг удирдан чиглүүлдэг гурван үндсэн чиглэл

1. Community-Based Growth

Үүсгэн байгуулагчид, жижиг дунд бизнес эрхлэгчид, старт-апуудыг дижитал болон бодит орон зайгаар холбож, туршлага солилцох, харилцан дэмжих, хамтран ажиллах орчныг бий болгоно. Ингэж менторшип, түншлэл, санал солилцох аливаа үйл ажиллагааг идэвхжүүлснээр 2000 гаруй идэвхтэй гишүүнтэй, чанартай коммьюнити бүрдэнэ.

2. Strategic Communication & Brand Positioning

Монголын бизнес салбарын талаар эерэг , итгэл төрүүлэх дүр төрхийг төлөвшүүлэхийн тулд “SME Star” хөдөлгөөнийг өрнүүлж, байгууллагуудын түүх, үнэт зүйл, амжилтыг хүмүүсийн бодит туршлагаар дамжуулан хүргэнэ. Мэдээлэл, олон нийт, брэндийн харилцааг уялдуулсан ухаалаг мэдээлэл түгээх орчныг бүрдүүлснээр Монголын бизнесийн салбарын нэр хүнд, итгэлцэл, брэндийн үнэ цэнийг шинэ түвшинд гаргана.

3. Sustainable Ecosystem & Profitability

Санхүүгийн хувьд тогтвортой, өсөх чадвартай экосистемийг бий болгохын тулд гишүүнчлэл, ивээн тэтгэх, хөрөнгө оруулах тогтолцоо, хамтарсан удирдлага болон эзэмшлийн загварыг хэрэгжүүлнэ. Энэ нь оролцогч талуудын итгэлцэлд тулгуурласан, ашиг болон үнэ цэнийг хослуулсан тогтвортой өсөлтийн экосистем бүрдүүлэх үндэс болно.